Сар хоногийн уртад
Сэтгэл зүрхэнд минь
Саатан морилсон зүүдний дагина хонгорхон чи
Сайн байна уу?
Салж бутарсан сэтгэлийн үгсээ
Саруул талын цэцэг түүх адил
Санаа бодлын гүндээ
Сайхан чинийхээ дүрийг ургуулж
Саргүй шөнийн харанхуйгаас хайрын шүлэгтэй түүж
Санаашран хүлээх итгэлийн зурвасаа чамдаа би бичсээр байна.
Алив дүү охин минь надруу нэг эргэж хараач
Анх харснаасаа өөрөөр эрийн нүдээр чамайг харъя
Ариун гэгээн биеээр чинь нүдээ аргадаж
Алдаатай анхны харцаар чинь сэтгэлээ хөглье.
Охин минь намайг зөв ойлго
Дэндүү зөөлөн харцнаас чинь жаргал гуйснаас хайрын сэтгэл нэхээгүй
Дэрвэх бага насны чинь баяслыг авч одохгүй
Даан ч тэнэг толгой би алдсан дурлал гэж санах юм.
Би энд замыхаа талд зогсож байна
Гэвч хаа нэгтэйгээс надад эхэлж байна гэж шивнэх шиг
Урд минь байгаа олон салаа замыг гайхаж зогсохдоо
Хаагуур нь явбал чи минь байгаа бол гэж бодох юм.
No comments:
Post a Comment