Monday, November 5, 2012

Надаар тохуурхах тутам


Надаар тохуурхах тутам чамд шунан дурланам ..амьдрал минь
Нанчид хүртэх тусам улам согтох шиг
Уйлах тусам нулимс барагдахгүй шиг
Уур хүргэх тусам чамд дурлах юм
Холдох тусам чамайг хайрлана .. бүсгүй минь
Хоног өнгөрөх тусам улам бүр дээдэлсээр
Өөр хэн ч чамайг ингэж хайрлахгүйг мэдэртэл чинь
Үнэн ч явнаа ......гэвч би өөрчлөгдөнө.
Аргаа барж явсан тэр 1 залуу
Андуурмаар өөр болсоныг чи мэдэрнэ
Сэтгэлээ барьж нулимсаа тогтоон
Сэрүүн зүүдэлж явсанаа эргээд 1 санана
Гэвч сэтгэл минь өөрчлөгдөхгүй
Гэнэн насны алдуурсан дурлал минь
Бусад нь чамайг яаж хайрласаныг би мэдэхгүй ч
Буруудсан ч зөвдсөн ч өөрийнхөөрөө хайрласан
Итгэл уучлал минь хэзээ ч өөрчлөгдөхгүй
Инээмсэглэлийг чинь хэзээ ч мартахгүй
Насандаа мартагдахааргүй гомдсон ч гэлээ
Найз нь чамдаа хайртай хэвээр......

Надаар тохуурхах тутам


Надаар тохуурхах тутам чамд шунан дурланам ..амьдрал минь
Нанчид хүртэх тусам улам согтох шиг
Уйлах тусам нулимс барагдахгүй шиг
Уур хүргэх тусам чамд дурлах юм
Холдох тусам чамайг хайрлана .. бүсгүй минь
Хоног өнгөрөх тусам улам бүр дээдэлсээр
Өөр хэн ч чамайг ингэж хайрлахгүйг мэдэртэл чинь
Үнэн ч явнаа ......гэвч би өөрчлөгдөнө.
Аргаа барж явсан тэр 1 залуу
Андуурмаар өөр болсоныг чи мэдэрнэ
Сэтгэлээ барьж нулимсаа тогтоон
Сэрүүн зүүдэлж явсанаа эргээд 1 санана
Гэвч сэтгэл минь өөрчлөгдөхгүй
Гэнэн насны алдуурсан дурлал минь
Бусад нь чамайг яаж хайрласаныг би мэдэхгүй ч
Буруудсан ч зөвдсөн ч өөрийнхөөрөө хайрласан
Итгэл уучлал минь хэзээ ч өөрчлөгдөхгүй
Инээмсэглэлийг чинь хэзээ ч мартахгүй
Насандаа мартагдахааргүй гомдсон ч гэлээ
Найз нь чамдаа хайртай хэвээр......

Sunday, November 4, 2012

Солонго


....Зүүдэнд  зүсэрсэн бороо
Чиний зүг урссан
Бодлын их мөрөнг үерлүүлж
Зүүд жаргаасан мөрөөдлийн  дараа
Зүрхэн дээгүүр татсан солонго боллоо
Зөн амирлуулсан санаашрал дээгүүр
Долоон өнгөөр туяарсан гүүр болон татлаа чи минь....2012.10.23

Monday, July 23, 2012

Тэр нэгэн бүсгүйд

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?
Б.Лхагвасүрэн

Sunday, July 22, 2012

Солонго

Намираа борооны хөнгөн дуслууд
Нарны алтан утасаар сүлбэлдэж
Номин цэнхэр тэнгэрт намайг л үз гэх шиг 
Нумран татаж үзэсгэлэн гоо туяарна.