Wednesday, December 14, 2011

Танилцаагүй танилдаа

Дурлал хайрыг минь хоёр болгон хөгөлсөн
Дур хүслийн минь нэгээхэн хэсэг
Дуудах нэргүй хоногшсон охин минь
Дэрвэх бага насанд танилцаж чадаагүй хайрт минь
Дайрч тааралдах бүртээ үгийн солиогүй өнгөрөхдөө
Дэндүү уян харцанд чинь зүрхээ алдсандаа чамд ёслъё.
Догшин онгон харцыг минь нүднийхээ буланд хашихдаа
Дөлгөөн гоолиг биендээ шингээж авсанд тань мэхийе.
Дөнгөж унасан харцанд минь хайрын туяа гялбуулсан
Танилцаагүй танил минь сайн байна уу?
Хонгор сэтгэлийн холбож найруулсан хэдэн мөр
Хос зүрхний дуудлагаар дураар гүйсэн үгс
Хожим дуралсан охин таны
Хүсэл тачаалд нийцэхгүй биз
Ураар дульмаг шүлэг минь
Учрах дураар хөглөгдөөгүй болохоор
Уулзах эрхгүй хайрандаа очих хаяггүй захидал
Уншигч үгүй найргаа бичиж байгаа минь энэ.
Би чамд дурлахдаа
Бэл бэнчин бие бялдарыг тань харсангүй
Байгаа гоо биеийг чинь янагийн харцаар шохоорхсонгүй
Бие биенээ анх харсан тэр л мөчид шууд дуралсан
Шаналал дүүрэн сэтгэлдээ
Шүлэг найруулах сайхан
Шилж сонгоогүй хайртыгаа
Шохоорхон мөрөөдөхөд бүрч сайхан
Сайхан энэ дурлалаа
Сээтэн хаясан алаг нүдтэй чинь
Сэтгэл зүрхэндээ үүрд хадгалж
Сэв суугаагүй сэтгэлийг чинь дотроо хайрлаж явна аа.
Тэлж гүйцээгүй ухааны
Тэнэгхэн шүлгийг тоож унших хүн байхгүй
Тэртээх онгон хангайн хөгжиж амжаагүй тосгоны
Түмний нүүр хараагүй ичимхий намайг чи тоохгүй
Гэвч энэ надад хамаагүй
Гэгээ орох үед алдар биш үзлийн төлөөх шүлэгээ дуусгаад
Гэнэн хонгор насны зүрхний хулгайч охин чамайг
Гасланд умбасан сэтгэлдээ эрэн сурвалжлах болно оо.
Орчлон хорвоо надад чамайг бэлэглэсэн
Оргилж ассан сэтгэлдээ чамайг авахад бэлэн биш
Охидын сэтгэлийг ойлгож чадахгүй болохоор  би
Олдсон энэ дурлалдаа өөрөөр би хандаж чадахгүй нь ээ.
Магадгүй хэзээ нэгэн цагт энэ захидал чамд очоод
Мөнхөд бадамлах хайрын зул асааваас
Моль хар нүдэн минь намайг өөрөө олоорой
Мэндэлж үзээгүй найздаа танилцаагүй танилаас чинь.

Шүлэг3

Сар хоногийн уртад
Сэтгэл зүрхэнд минь
Саатан морилсон зүүдний дагина хонгорхон  чи
Сайн байна уу?
Салж бутарсан сэтгэлийн үгсээ
Саруул талын цэцэг түүх адил
Санаа бодлын гүндээ
Сайхан чинийхээ дүрийг ургуулж
Саргүй  шөнийн харанхуйгаас хайрын шүлэгтэй түүж
Санаашран хүлээх итгэлийн зурвасаа чамдаа би бичсээр байна.
Алив дүү охин минь надруу нэг эргэж хараач
Анх харснаасаа өөрөөр эрийн нүдээр чамайг харъя
Ариун гэгээн биеээр чинь нүдээ аргадаж
Алдаатай анхны харцаар чинь сэтгэлээ хөглье.
Охин минь намайг зөв ойлго
Дэндүү зөөлөн харцнаас чинь жаргал гуйснаас хайрын сэтгэл нэхээгүй
Дэрвэх бага насны чинь баяслыг авч одохгүй
Даан ч тэнэг толгой би алдсан дурлал гэж санах юм.
Би энд замыхаа талд зогсож байна
Гэвч хаа нэгтэйгээс надад эхэлж байна гэж шивнэх шиг
Урд минь байгаа олон салаа замыг гайхаж зогсохдоо
Хаагуур нь явбал чи минь байгаа бол гэж бодох юм.

Шүлэг2

Алсын алсад чи минь нойрсож байгаа
Алдагдсан зүрхний нэхэл болж
Аргагүйн эрхэнд миний сэтгэл
Амирлангуй шөнийн тэнгэрээс чамайгаа нэхэж сууна.
Элдэв зовлонгийн дунд чиний тухай бодол
Эрх нь олдоогүй хайрч гэсэн жаргаж болж гуниг үргээнэ
Энэ жаргалыг би элсний ширхэг шиг олны дундаас
Эгэл биеийн бяцхан зүрхний эзэн болгож сонгосон юм
Тэр л энгийн харц олон жил сэтгэлийг минь аргамжлаа
Тэртээд анивчих шөнийн ододтой чиний тухай ярилцахад
Тэд надад шүлгийн мөр хайралдагсан
Тэргэл саран намайг өрөвдөж чиний чихэнд шивнэдэг болов уу.

Бодол

Бодлоос минь ганц ч хором гарахгүй
Сэтгэлийн нууцлаг гуниг минь
Зүрхэнд минь он удаан жил хадгалагдсан
Дотроос гэрэлтэх жаргалын наран минь
Би чамайг олон жил бодлоо
Битүүхэндээ их санаж байна
Чамтай уулздаг байсан хэдэн өдөр
Сэмхэн харж догдолсон нэг жил
Бас гэнэн харц гэгээлэг төрхийг чинь хараагүй мөчүүд
Энэ бүгд миний сэтгэлд хайр болон гэрэлтсээр байх шиг
Сэтгэлээс ургасан хайр
Сэрүүн зүүдэлж олсон дурлал
Болзох санааны үзүүрт чинийхээ харцтай
Бодлын гүнд мөрөөдлийн харгуйд л учирах юм даа.

шүлэг1

Хорвоогийн өдрүүд улиран өнгөрсөөр
Хязгааргүй цаг хугацааны ямархан мөчид
Хүслийн тэртээх үзүүрт бидэн хоёр учирч
Хэзээ чамайгаа хотын гудамжаар хөтлөөд алхах юм бол доо
Дуралсан сэтгэлд дурсах мөчүүд хөвөрсөөр
Дуулим хорвоогийн мөрөөдлийн янагхан ямар шөнө
Дайвалзан намалзах дивааны чахрах тэрхэн чимээнд
Хэзээ чинийхээ левчикны түгжээг мултлах юм болдоо
Алаг дэлхийн урсгалд би живсээр
Ариун хайрын бурхан амраг сэтгэлийн эзэн чамайгаа
Амьдралын альхан зайндаа өмчилж
Алаг үрээ тэврэх юм болдоо.

мартахгүй

Мартахгүй.....
Мартахгүйн тулд шаналдаг
Магадгүй шаналдаг болохоор айдаг
Айдсаар минь чи дайжигнаж
Арчаагүй надаар тоглоом хийдэг
Амраг сэтгэлд ийм зүйл тохиолдох боловч
Амьдрал бол шал өөр
Дандаа иймээрээ байдаггүй хорвоог
Өөрчилж чадахгүй болохоороо чи
Буцаад над дээр үлгэр зохиогоод ирнэ
Тийм учираас би чамайг мартахгүй.